ГОЁ МЭДЭЭ

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилга, “Тэрбум мод" сангийн санхүүжилтаар Чиглэл 1, Төрийн өмчийн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн ногоон байгууламжийн төсөлд манай цэцэрлэг шалгаран, "Батламж"-аа гардан авч, хамтран ажиллах гэрээ байгууллаа. Байгалийн үр өгөөжийг үнэлж зохистой ашиглах, бүтээмжийг дээшлүүлэх, ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэх ажлыг санаачилан, нөхөн сэргээхэд чиглэсэн ажил, үйлчилгээг өргөжүүлж, хүүхдэд бага наснаас нь эхлэн байгаль, дэлхийгээ хамгаалах, хайрлах арга ухаанд суралцах боломжийг олгож байгаад чин сэтгэлээсээ баярласан талархснаа илэрхийлье.

Линкэн дээр дарж үзнэ үү.https://www.facebook.com/urugmnmedia/videos/639049624748568

Хүүхдийн хөгжил, төлөвшлийн төлөө хийж буй, цаашид хийх их үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА..

Боловсролын ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дэмжлэгтэйгээр хүүхдийн хөгжлийн ялгаатай байдлыг дэмжих зорилгоор төсөл хэрэгжүүлэн ажиллаж эхэллээ.

#АУТИЗМ
Бид бусдаас өөр үү?.
Тэд хоол иддэг, унтдаг, баярладаг мөн заримдаа гунигладаг энгийн л хүн. Яг л тань шиг. Ялгаа нь юу вэ?.
- Аутизмтай хүүхдүүдийн зарим нь хэл ярианы хоцрогдолтой, хүмүүстэй найз болж харилцаа тогтоож чаддаггүй мөн өөрчлөлтийг хүлээн авч, шинэ орчинд дасан зохицохдоо муу байдаг.
-Энэ бол өвчин биш. Энэ бол харилцааны эмгэг юм. Гэхдээ аутизмтай хүүхдүүдийн дунд ирээдүйн хөгжимчин, математикч, зураач, программист гээд бүгд байгаа. Яг л бусад хүмүүсийн адил.
-Аутизмтай хүмүүстэй онцгой эсвэл өөр мэтээр харилцахыг тэд хүсдэггүй. Зүгээр л найз шиг байхыг тэд хүсдэг. Харин тэдний ирээдүйг гэрэлтэй болгохын төлөө таны оролцоо юу вэ?.
Зүгээр л ойлгож байгаагаар нь хүлээн авч байгаарай.
#Хүүхэд_бүхэн_өөр
#Хүлээн_зөвшөөрье
#Ойлгоё
#хайрлая

"Дэлхийн усны өдөр"

   

      

Mmusic

#Mmusic -чүүд бид #GoBlue уриалгад нэгдэж “Цэцэрлэгийн багачууд болон сурган хүмүүжүүлэгч багш нарынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дуу хөгжмийн санг чөлөөтэй ашиглах боломжийг бүрдүүлнэ” хэмээн амласан билээ. Бид энэхүү амлалтаа биелүүлэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 61 дүгээр цэцэрлэг -ийн багш сурган хүмүүжүүлэгчдэд эрхийн бичгүүдээ гардуулан өглөө.

Бидний саналыг нааштай хүлээн авч, амлалтаа биелүүлэх боломжийг олгосон тус цэцэрлэгийн эрхлэгч Х.Мөнгөнтуяа болон цэцэрлэгийн нийт хамт олонд #Баярлалаа. Энэ ташрамд, улсын цэцэрлэгүүдийн удирдлага, баг хамт олныг бидэнтэй холбогдон Монгол дуу хөгжмийн санг чөлөөтэй ашиглах эрх авах боломжтойг дуулгая.

Та бүхэн манай сошиал хуудсууд болон 77077766 дугаарт хандан дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.  #MMusic #UNICEFMongolia #GoBlue Та бүхэн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

                 

 

ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ОРЧИНД ХИЙГДСЭН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.3 дах заалт, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6 дах заалтуудыг үндэслэн иргэдийн тав тухтай ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цэцэрлэгийн хашаан доторх хэсгийн, нийтийн эзэмшлийн 50 метр газрын зам талбайн цас, мөс, шороо, хогийг цэвэрлэх, хальтиргаа, гулгаа арилгах ажлыг зохион байгуулан, ажиллалаа.

            

ЯЛГААТАЙ БАЙДЛЫГ ХҮНДЭТГЭХ

               

ШИЛДГҮҮДЭДЭЭ БАЯР ХҮРГЭЕ.

Монголын мастер тогоочдын холбооны "Тэргүүний ажилтан"-аар Б.Янжинлхам, Б.Мөнхцэцэг, "Хөдөлмөрийн алдар" одонгоор Г.Шинэбаяр, Д.Баяртуяа, "Залуу алтан медаль"-иар Оюунгэрэл нар тус тус шагнагдлаа. Хийсэн бүтээснээ үнэлүүлж, энгэрээ мялаасан тогооч нартаа баяр хүргэж гялалзсан их амжилт хүсэн ерөөе.

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “АЛХАЦГААЯ-ГҮЙЦГЭЭЕ” ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД СӨБ-ЫН БАЙГУУЛАГУУДЫН АЖИЛЧИН АЛБАН ХААГЧДЫН ДУНДАХ АЛХАЛТ

Нийслэлийн Засаг даргын ивээл дор Дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн А/177 дугаар захирамж "Алхацгаая Гүйцгээе" хөдөлгөөнийг Баянзүрх СӨБ-ын байгууллагуудын дунд спорт явган аялал, алхалтын арга хэмжээг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

      

ТАЛАРХАЛ

Багш, ажилтнуудаа алдаршуулсан баярын цэнгүүн өргөн дэлгэр боллоо. Зохион байгуулсан ажлын хэсэг, удирдлагын баг, тусалж дэмжсэн хамтран ажилладаг байгууллага болон эцэг эхийн төлөөлөлдөө баярласан талархсанаа илэрхийлье.

Амьдрал нь итгэл дүүрэн баяртай

Ажил нь гялалзсан их амжилттай

Сэтгэл нь саад бэрхшээлд гудайхгүй, гундахгүй дархлаатай байхыг хүсэн ерөөе.

      

АХМАД БАГШ, АЖИЛТНУУДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

СӨБ-ын ахмад багш, ажилтнуудадаа Олон улсын ахмадын 91 дэх жил, дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь баярын мэндийг хүргэе.

Өнөөдөр манай хамт олон залуу нас, мэдлэг боловсрол, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажилласан 20 ахмадаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Алдар цуу, амжилт бүтээл нь ундран дэлгэрч, залуу хойч үедээ зааж, сургах, зөвлөн дэмжих, соён гэгээрүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Дуулвал дуу нэг, дугтарвал хүч нэг хамт олондоо баярлалаа.

 

ТАЛАРХАЛ

ХҮҮХДИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА

Тус цэцэрлэг нь хүүхдийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ хичээлийн жилээс 1 дүгээр хорооны 14 байрны 193 хүүхдийг хүлээн авч сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлж байна.

Хүүхдийн хөгжил, хүмүүжилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэн, сурч боловсрох орчин, нөхцөлийг бүрдүүлж, багшлах боловсрон хүчнийг чадавхжуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга Г.Чинбат, нийгмийн ажилтан О.Пүрэвсан болон хамт олонд нь баярлалаа, гялайлаа, талархлаа.

Гал тогооны ариутгагч, хатаагч-1

Багшийн бичгийн ширээ-5

Багшийн бичгийн шүүгээ-2

Махны машин-1-ийг тус тус шийдэж, хүлээлгэн өглөө.

      

ТАЛАРХАЛ

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан санаачилан "Далайд дусал нэмэр" аяныг өрнүүлж, ковид цар тахлын үед сэтгэл, зүрх, чин зоригоороо ажилласан 61 дүгээр цэцэрлэгийн багш, ажилтнуудад Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх баярласан талархсанаа илэрхийллээ.

“ХАЙЛААСАН ТӨСӨЛ"-Д ХАМРАГДЛАА.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай 58 дугаар зарлигийн хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд нь өөрийн эзэмшлийн газарт үрээр хайлаас мод тарих “Хайлаасан төгөл” төслийг 2022 оноос эхлэн үе гурван үе шаттай хэрэгжүүлж, 2025 он гэхэд 500 мянган хайлаас мод тарьж ургуулахаар төлөвлөж байна. Төслийн нэгдүгээр шатанд тус дүүргийн 50, 59, 61, 129, 147-р цэцэрлэгүүд хамрагдлаа. 

Байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, хүүхдийн орчинд ногоон байгууламж бүрдүүлэх тус ажилд 12 бүлгийн эцэг эх, асран хамгаалагчид нэгдэн, цэцэрлэгийн эргэн тойрны газрыг шуудайлан ухаж тусламж үзүүллээ. Цэцэрлэгийн нийт багш, ажилтнууд хайлаасыг үрээр тарьж суулгаж байна. Та бүхэндээ баярлалаа.

     

"ТЭРБУМ МОД" аяны хүрээнд цэцэрлэгийн эргэн тойрон мод тарьлаа.

Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар үндэсний хэмжээнд "Тэрбум мод" хөдөлгөөн өрнөж, тус цэцэрлэг 2021 онд Баянзүрх хайрханд 108 ширхэг нохойн хошуу тарин, усалгаа, арчилгааг хийж байна.  Харин энэ жил цэцэрлэгийн эргэн тойронд  23 метр талбайд 2 настай 100 ширхэг хайлаас модыг тарилаа.

Энэхүү хайлаас модыг шуудуйлан тарих нь хүүхдэд ээлтэй орчин бий болгох, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах ач холбогдолтой.

Цэцэрлэгийн хашаандаа тарих мод бэлэглэсэн нийт багш, ажилтнуудадаа баярлалаа.

               

БАГШ, АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022 оны эхний хагас жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэн, бие биенээсээ суралцаж, бүтээлч, шинэлэг санал, санаачилгыг дэвшүүлэн, туршлага судлах, түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тайлангийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэхүү тайлангийн хэлэлцүүлэгт хамт олноо төлөөлөн 9 чиглэлийн дагуу удирдлагын баг, багш нарын баг, заах аргын нэгдэл ажлын гүйцэтгэлээ танилцуулан, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын чиглэлээ тодорхойлон гаргалаа.

Тайлангийн хэлэлцүүлэгт оролцож, өөрийн санал, бодлоо солилцсон нийт багш, ажилтнуудадаа амжилт хүсье.

         

АЛХАЛТЫН АЧ ТУС

"Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аяны хүрээнд "Алхцгаая, гүйцгээе" уриаг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Өдөр бүр ажлын байрны дасгал хөдөлгөөн хийж, идэвх санаачилагатай байгаа тус цэцэрлэгийнхэн 2022.05.14-ний өдөр Сүхбаатар дүүргийн "Бэлхи" зуслан "Хатад велла"-д алхалт хийлээ. Энэхүү алхалтыг биеийн тамирын багш С.Чимгээ, Ц.Мөнхбат нар зохион байгуулж, 60 багш, ажилтнууд хамрагдлаа.

Амралтын өдрийг эрч хүчтэйгээр эхлүүлж, ирж очихын 9.5 км замыг туулан, алхалт хийж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлсэн нийт багш, ажилтнуудадаа баяр хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе.

         

Бие бялдарын сорил авлаа

Цэцэрлэгийн багш, ажилтнуудаас "Бие бялдарыг сорил" авлаа.

                   

Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдлаа.

Баянзүрх дүүргийн  Эрүүл Мэндийн Төвтэй хамтран Дарь эхийн салбар эмнэлэгт багш, ажилтнуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, өдрийн эмчилгээ хийлгэж байна.

                  

Эрт илрүүлэгт цэцэрлэгийн хүүхдүүд хамрагдлаа

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс улс орон даяр эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, оношилгоог эхлүүлэн, тус цэцэрлэгт 2-5 насны 591 хүүхдийг үе шаттайгаар хамруулж байна.

Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн дагаж мөрдөх заавраа сайтар баримтлаарай.

              

"Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн боловсролын салбарын үндэсний чуулган"

"Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн боловсролын салбарын үндэсний чуулган" өнөөдөр боллоо. Улс, нийслэлийн1453 сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тогооч нараа төлөөлөн, оролцсон ахлах тогооч Б.Янжинлхамдаа баяр хүргэе. Өсөн дэвжих ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе. Энэхүү чуулганд цэцэрлэгээ төлөөлөн 14 хүн цахимаар оролцлоо.

           

"ТЭРБУМ МОД" арчилгаа, усалгаа

Ерөнхийлөгчийн санаачилгаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн өрнөөд 1 жилийн хугацаа өнгөрчөө. Манай цэцэрлэг хувиарийн дагуу 2022 .04.22-ны өдөр "Болор толь" бүсийн цэцэрлэгүүдийн тарьсан мододыг услахаар портер, усны сав /тонн/, усалгаа хийх мотор зэргийг бэлдэж тарьсан модоо усалж, ойр орчмийн хог хаягдлыг цэвэрлэлээ.

       

          

 

“УЛААНБААТАР МАРАФОНД НЭГДЭЦГЭЭЕ”

Нийслэлийн засаг даргын нэрэмжит "Улаанбаатар марафон-2022" олон улсын гүйлтийн тэмцээний цом Баянзүрх дүүрэгт аялж эхэллээ.

“УЛААНБААТАР МАРАФОНД НЭГДЭЦГЭЭЕ” Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом аялах хуваарийн дагуу БЗД-ийн спорт хорооноос 2022 оны 04 сарын 18-ны өдөр тус 61 дүгээр цэцэрлэг хүлээн авч БЗД-ийн 59 дүгээр цэцэрлэгт аялуулахаар хүлээлгэн өгөв.

ТАМИРЧИН БАГШ - 2022

"ТАМИРЧИН БАГШ - 2022" спортын арга хэмжээ 2022 оны 04 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд зохин байгуулагдлаа.

Баянзүрх дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд зохион байгуулагдсан “ТАМИРЧИН БАГШ-2022” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. 
Баянзүрх дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын удирдах ажилтан, багш ажилчдын дунд “Тамирчин багш” 4 төрөлт тэмцээн зохион байгуулагдаж 52 цэцэрлэгийн 300 орчим тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтэс, “Монголын СӨБ-ын үйлдвэрчний эвлэл”, “Болор толь” бүсийн хамт олон хамтран зохион байгууллаа.

Бүсийн_амжилтаас:

Шатар эрэгтэй "Хүрэл"

Хөгжөөн дэмжигчдийн бүжиг "Алт"

Эрэгтэй багш нарын гар бөмбөг "Мөнгө"

Олс таталт "Алт"

Багш нарын гар бөмбөг "Мөнгөн" медалийн эзэд болж, нийлбэр дүнгээр II байр эзэллээ.

"Болор толь" бүсийн цэцэрлэгүүдийн хамт олон болон хөгжөөн дэмжигчдэдээ баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.

       

       

      

"Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аяны хүрээнд явагдсан "Алхацгаая-Гүйцгээе" өдөрлөгийн өргөжлөлийн эзэд

"Илүүдэл жингүй -Эртэч монгол" аянд Баянзүрх дүүргийн СӨБ-ын байгууллагууд нэгдэж, 52 цэцэрлэгийн 1000 орчим багш, ажилтан цэцэрлэгт хүрээлэнд үзүүлэх тоглолт, дасгал, алхалт хийж эрүүл эерэг үйлийг хэвшүүлэхийг уриаллаа. Тус үйл ажиллагааг Боловсролын хэлтэс санаачилан зохион байгуулж, Спорт хороо, УИХ гишүүн Саранчимэгийн ажлын алба, цэцэрлэгийн удирдлагууд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон хамтран ажиллалаа. Аяны хүрээнд хамт олноороо идэвхтэй санаачлагатай ажилласан 62, 203, 61, 202, 169, 63 дугаар цэцэрлэгийн хамтлагыг урамшуулан шагнав. Хүн бүр эрүүл байг.

"ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ" АЯНД НИЙСЛЭЛИЙН 61 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ НЭГДЛЭЭ.

Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулж буй “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” үндэсний хэмжээний аянд Нийслэлийн 61 дүгээр цэцэрлэгийн хамт олон нэгдэж байна.

   

ХҮҮХЭД ТОГЛОНГОО СУРАЛЦСААР БАЙДАГ.

Монголын Боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Гавьяат тамирчин Н.Баярсайханы хүү Энхтүвшин санаачилан тус цэцэрлэгийн Б.Бурмаа багштай “Дунд Б” бүлэгт хүүхэд бүр тоглож наадах 10 төрлийн тоглоом, номын дээжийг бэлэглэлээ. Тус тоглоомыг бэлэглэх болсон гол зорилго нь Эмээ Д.Пүрэвийн гэгээн дурсгалд зориулан, хүүхэд бүрийг аз жаргалтай сурч боловсрох боломжоор хангаж байгаа хэрэг юм. Б.Энхтүвшин дүүдээ хичээл, сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн түм бумаар арвижин дэлгэрэх болтугай.

"ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ-ЭРТЭЧ МОНГОЛ" аян

Баянзүрх дүүргийн сургуулийн өмнөх байгууллагуудын багш, ажилтнуудын дунд зохион байгуулагдсан "Хөдөлгөөн-Эрүүл мэнд" өвлийн өдөрлөг 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр явагдлаа. Тус цэцэрлэгээс 45 багш, ажилтнууд бүжиг, гир өргөлт, олс таталт, хөгжилтэй буухай гэсэн төрлөөр хүч, хурд, авхаалж, самбаагаа сорин амжилттай оролцлоо. Баг хамт олондоо цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

                       

 

        

ЁС ЗҮЙН ЖИЛИЙН НЭЭЛТ цахим зөвлөгөөн

2022 оныг Боловсролын салбар "ЁС ЗҮЙН ЖИЛ" болгон зарласан. Тус аяныг эхлүүлэх, хөтөлбөр төлөвлөгөөг танилцуулах,  үүрэг чиглэл өгөх, сайдад захидал бичээрэй аяныг зарлаж дүгнэсэн бөгөөд нэгтгэсэн тайланг танилцууллаа. Цэцэрлэг, сургууль, МСҮТ, политехник коллеж, их, дээд сургууль, насан туршийн боловсролын төвийн захирал, удирдах ажилтнууд болон харьяа газрууд, орон нутгийн боловсрол, шинжлэх ухааны газрын удирдлагууд тус нээлтэд оролцлоо. Та цахим зөвлөгөөнтэй  ЭНД   дарж танилцана уу.

        

 

                 

Урьдчилан сэргийлэх шинжилгээ амжилттай зохион байгуулагдлаа.

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд зааснаар цэцэрлэгт элсэн орж буй хүүхдийн эрүүл мэндийн шинжилгээг эцэг эх, асран хамгаалагчид хариуцан хийлгэдэг билээ. Үүнтэй уялдуулан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Боловсролын хэлтсээс иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй, үйлчлэх зорилгоор 2022 оны 02-р сарын 27-ны өдөр тус цэцэрлэгт 2019 онд төрсөн 2 настай хүүхдүүдийн урьдчилан сэргийлэх шинжилгээг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, амжилттай зохион байгууллаа. 
Шинжилгээг зохион байгуулахад ажилласан эмч нар болон багш, ажилтнуудадаа баярласан талархсанаа илэрхийлье. 

    

"Ковид - 19-ийн халдвараас урьдчилан сэргийлэхэд эцэг эхийн оролцоо дэмжлэг" СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ

Аймаг, нийслэлийн сургууль, цэцэрлэгийн багш, ажилтан, эцэг эхийн дунд “Ковид-19 цар тахлаас сэргийлэхэд эцэг эхийн оролцоо, дэмжлэг” сэдэвт сургалт 2022.02.14-25 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус сургалтад Баянзүрх дүүргийн 10 сургууль, 10 цэцэрлэгийн нийт 60 хүний төлөөлөл хамрагдлаа. Энэхүү сургалтаар гэр бүлийн орчинд хүүхдийн эрүүл мэнд, дартгэл зүйд тулгарч буй сөрөг нөлөөлөл, бэрхшээлийг хүүхэдтэйгээ хамтдаа шийдвэрлэх арга зүйг зөвлөж байгаа нь онцлог байлаа.

 

 

"Хоггүй угтацгаая" аян

"Хоггүй угтацгаая" аяны хүрээнд 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр цэцэрлэгийн гадна орчны 75 метр газрын цас, хог хаягдлыг цэвэрлэв.

   

Засгийн газар, УОК-ын шийдвэр

 

Ариутгал, халдваргүйжүүлэлт

Цэцэрлэгийн анги танхим, ариун цэврийн өрөө, гал тогоо, нийтийн эзэмшлийн талбай, техникийн зоорийн давхарын хана, гэрлийн бүрхүүл, хүүхдийн сандал, ширээ, хивс, дрож, хөшиг, тоглоомуудыг угааж цэвэрлэн ариутгал хийх бэлтгэл ханган 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр "ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ" ХХК-иар ариутгал, халдаргүйжүүлэлт хийлгэлээ.