НИЙСЛЭЛИЙН 61 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ

ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Дэлхийн боловсролын хөгжлийн чиг хандлагад нийцүүлсэн, нийгмийн болон хувь хүний хөгжлийн хэрэгцээ шаардлагыг ханган, хүүхэд төвт сургалт, үйл ажиллагааг зохион байгуулж, өөртөө итгэлтэй, өрсөлдөх чадвартай, бодит чадамжтай, бүтээлч сэтгэлгээтэй ирээдүйн “Монгол” хүнийг хүмүүжүүлнэ.                                    

ЭРХЭМ ЗОРИЛГО

Хүүхдийн оюун ухааны хөгжлийн хувийн онцлог хэв шинжийг илрүүлэн, олон талт арга зүйг ашиглаж, хүүхэд бүрийг хөгжүүлэхийг эрхэмлэн ажиллана.

АЛСЫН ХАРАА

Элгэсэг дотно, таатай орчинд эрүүл иргэнийг төлөвшүүлнэ.

АМЖИЛТУУД

1979, 2002 онд “Нийслэлийн тэргүүний цэцэрлэг”

1981, 2005, 2014 онд “Улсын тэргүүний цэцэрлэг”

2004 онд Нийслэлийн “Хэрэглэгчдийн найдвартай түнш” байгууллага 

2010, 2011 онд “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг”

2010 онд “Шилдэг үйлдвэрчний эвлэлийн бүлэг”

2012 онд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”

2013 онд БЗД-ийн боловсролын салбарын “Шилдэг байгууллага, хамт олон”

2017, 2020 онд “Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ын дагуу “Нийслэлийн тэргүүний цэцэрлэг”

ХҮНИЙ НӨӨЦ

Тус цэцэрлэг нь дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд 2022 оны хичээлийн жилд 70 багш, ажилтны бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, 580 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлж байна.