ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГУУДААС...

#Цуврал 01. Ойлгоё_Хайрлая_Хамгаалъя

"ХҮҮХЭДТЭЙ ХАРИЛЦАХ ЭЕРЭГ АРГА" СУРГАЛТ АВЛАА.

Эцэг эх, асран хамгаалагчдын сурган хүмүүжүүлэх боловсролыг дээшлүүлэх зорилгоор МУБИС-ын СӨБС-ын сурган хүмүүжүүлэх ухааны доктор, зөвлөх багш Ц.Оюунгэрэлтэй хамтран "Хүүхэдтэй харилцах эерэг арга" сэдэвт сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Тус сургалтад 16 бүлгийн 80 эцэг эхийн төлөөлөл оролцлоо. Нийт эцэг эхчүүддээ амжилт хүсье.

               

ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛ ШААРДЛАГАТАЙ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН “ТЭГШ БОЛОМЖ" СУРГАЛТЫН ГАНЦААРЧЛАН АЖИЛЛАХ ТАНХИМТАЙ БОЛЛОО.

Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд дэмжлэг, туслалцаа үзүүүлэх, тэгш боломж, тэгш хүртээмжийг нэмэгдүүлж, эцэг эх, асран хамгаалагч, иргэд, олон нийттэй хамтран ажиллах зорилгоор "Тэгш боломж" сургалтын ганцаарчлан ажиллах өрөөг засаж, тохижууллаа.

Энэхүү өрөөнд ганцаарчлан ажиллах сургалтын хөтөлбөрийн дагуу хүүхэд багштайгаа хамтран тоглох, суралцах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд дэмжлэг үзүүлэн, бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг хангах нөхцөл бүрдэж байгаа нь давуу тал юм.

"Тэгш боломж" сургалтын өрөөг тохижуулахад нэгдэн хувь нэмрээ оруулсан “Номин” даатгал, "Нийслэл хөшин"-гийн хамт олонд талархал илэрхийлж, амжилтын дээдийг хүсэн ерөөе.

ХҮҮХЭД БҮХЭН ХӨГЖИХ ЭРХТЭЙ.

            

"МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР"-ИЙГ УГТСАН СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус цэцэрлэгийн "Дусалхүү" салбар цэцэрлэгийн хүүхдүүд өнөөдөр "Монгол бахарлын өдөр"-ийг угтан үндэсний дээлээрээ гоёж, нэгэн өдрийг Монгол ёс заншлаасаа суралцан өнгөрүүллээ.

                

                                                

ТАЛАРХАЛ

ХҮҮХДИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА

Ус сувгийн удирдах газрын Усны хангамжийн албанаас 2-5 насны хүүхдүүдэд зориулан "Дусалхүү" салбар цэцэрлэгийн 4 бүлэгт 15 төрлийн тоглоомыг бэлэглэлээ. Тус тоглоомууд нь хүүхдийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан байгаагаараа онцлог байлаа.

Бяцхан хөөрхөн хүүхдүүдийнхээ өмнөөс тоглоом бэлэглэсэн Ус сувгийн удирдах газрын Ус хангамжийн албаны  ажилтнуудадаа баярласан талархсанаа илэрхийлье.

       

"Нугасны муухай дэгдээхэй" жүжиг үзлээ.

Драмын Эрдмийн Театрын залуу жүжигчид Ханс Кристиан Андерсоны "Нугасны муухай дэгдээхэй" жүжгийг тоглолоо.

Нугасны дарсан өндөг нэг нэгээрээ хагарна. Тэндээс содон нэгэн өндөг хагарах гэж удна... Та бүхэн жүжгийн үргэлжлэлийг хүүхдүүдээсээ асуугаарай.

         

 

                   

 

СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

Сургууль, цэцэрлэгийн залгамж холбоог бэхжүүлэх, элсэн орж буй 6 настнуудад сургуулийн орчин, нөхцөлийг танилцуулах, эцэг эх, асран хамгаалагч, иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх зорилготойгоор 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын 33 дугаар сургуультай танилцах өдөрлөг боллоо. Энэхүү өдөрлөгт тус цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо. Өдөрлөгт өртөөчилсөн байдлаар 8 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулжээ.  

                    

             

"ХҮҮХЭД БҮР ЦЭЦЭРЛЭГТ" ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД БАЙГУУЛАГДСАН БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭДЭХ "ДУСАЛХҮҮ" САЛБАР ЦЭЦЭРЛЭГИЙН АНХНЫ ТӨГСӨГЧИД ТОГЛОЛТОО ХИЙЛЭЭ.

БСШУС-ын сайдын 2019 оны А/804 дүгээр тушаалаар Ус сувгийн удирдах газар, тус цэцэрлэг захиргаа хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар байгууллагын дэргэдэх "Дусалхүү" салбар цэцэрлэг үүсэн байгуулагдсан.

Өдгөө 3 жил өнгөрч Б.Мөнхцэцэг багштай "Бэлтгэл" бүлгийн анхны төгсөгчид 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр цэцэрлэгт сурсан, мэдснээ эцэг эх, асран хамгаалагчдадаа тоглож үзүүллээ.

Тайлан тоглолтод "Ус сувгийн удирдах газар"-ын дарга Ц.Төрхүү, 61 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Х.Мөнгөнтуяа нар хүрэлцэн ирж, цэцэрлэг байгуулагдсан түүх, хөгжил, дэвшлийн талаар мэдээлэл хуваалцан, хүүхэд, эцэг эх, багш, ажилтнуудад баяр хүргэж, амжилт хүслээ.

Сургууль гэх их далайд хөл гишгэн орж буй бяцхан хүүхдүүдэдээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

        

                                         

"Дуун жигүүртэй хүүхэд нас“

Баянзүрх дүүргийн "Болор толь" бүсийн 9 цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд найрал дууны "Дуун жигүүртэй хүүхэд нас“ тэмцээнийг 199 дүгээр цэцэрлэг санаачилан уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. Энэ жилийн тэмцээнд Б.Цэрэндолгор багштай "Бэлтгэл Г" бүлгийн хүүхдүүд оролцлоо. Бяцхан дуучдадаа амжилт хүсье.

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн сургалт

"Ус" төсөлт ажлын хүрээнд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв-өөс зохион байгуулж буй "Ус ба түүний хэрэглээ" сэдэвт сургалтад  Нийслэлийн 61 дүгээр цэцэрлэгийн салбар бүлэг "Дусалхүү" цэцэрлэгийн Ахлах, Бэлтгэл хүүхдүүд  хамрагдлаа. Тус сургалтаар хүүхдүүдэд усны зөв зохистой хэрэглээ, түүний ач холбогдлын талаар мэдлэг, ойлголт өглөө.

                

 

"Муурын байшин" жүжиг

Өнөөдөр манай цэцэрлэгийн багачууд С.Маршак "Муурын байшин" жүжиг үзлээ. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэсэн сургамжит энэхүү үлгэрт үе үеийн, орон орны  багачууд дурласаар ирсэн. Ихэмсэг зантай муур авхай байжээ. Ганган дэгжин байшинд амьдардаг баян муур авгайнд зочлох зочин ч  их найз нөхөд ч олон. Гэтэл гайхамшигт байшин нь шатаж муур авгай орох оронгүй болоход харин ганц шөнө толгой хоргодуулах жинхэнэ найз харин хэд байх юм бол доо. Та бүхэн хүүхдүүдээсээ жүжгийн тухай асууж, ярилцаарай.

     

 

ГАР ЗУРГИЙН УРАЛДААН

Дэлхийн усны өдрийн аяны хүрээнд Нийслэлийн 61 дүгээр цэцэрлэгийн салбар бүлэг "Дусалхүү" цэцэрлэг-ийн хүүхэд багачуудын дунд зохион байгуулагдсан "Усаа хайрлая" сэдэвт гар зургийн уралдаан боллоо. Уг уралдаанд нийт 35 бүтээл ирүүлсэнээс шүүгчийн бүрэлдэхүүн 15 зургийг сонгон олон нийтийн санал асуулгаар хамгийн олон лайк авсан болон шүүгчдийн шалгаруулалтаар бүтээлүүдээс удирдамжид зааснаар "Бүтээл нь зорилтот сэдвийн агуулгад нийцсэн байх" гэсэн шаардлагын дагуу шагналт байруудыг тодрууллаа.

Та бүхэн уралдааны талаарх мэдээллийг УСУГ-ын пэйж хуудаснаас болон ЭНД дарж авч болно.

            

 

Улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилт боллоо.

Гамшигийн аюулгүй байдлын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлагын үеэр Нийслэлийн 61 дүгээр  цэцэрлэгийн багш, ажилчид болон 16 бүлгийн хүүхдүүд тус үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо.

Дуут дохио 1 удаа дуугарахад СУУ, НУУГД, ХҮЛЭЭ гэсэн дүрмийг баримтлан ширээн доогуур орж өөрийгөө хамгаалах сургуулилт хийлээ.

Дуут дохио 2 удаа дуугарахад яарч сандралгүй нэг цуваанд орж эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй гэсэн дүрмийг баримталж аюулгүй цугларах цэгт гарч жагслаа.

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ !!!
                 

           

    

АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ АХУЙ

"Молар" дент шүдний эмнэлэгийн эмч нар ирж амны хөндийн эрүүл ахуйн үзлэг хийж, зөвлөгөө өгөн 16 бүлгийн хүүхдүүдийн  эцэг эх, асран хамгаалагч нарт шүдээ эрүүлжүүлэх Зуны  даалгавар өглөө.

Намар  инээмсэглэл цацруулсан эрүүл шүдтэй хүүхдүүдтэй уулзана гэдэгтэй итгэлтэй байна.