Бидний түүх

Одоогоос  50 жилийн тэртээ  1966 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 12 бүлэг,46 багш ажиллагсадтай, 320 хүүхэдтэйгээр 12 дугаар микрорайоны төв хэсэгт,  Монгол-Зөвлөлтийн  ард түмний эвдэршгүй найрамдлын нэгэн тод сайхан жишээ болон  61 дүгээр цэцэрлэг ашиглалтанд орсон юм.

Уг барилгын нээлтэд тухайн үеийн нам, засгийн удирдагчид, Ю.Цэдэнбал тэргүүтэй улс төрийн товчооны гишүүд болон ЗСБНХУ-аас БНМАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт  элчин сайд бусад төлөөлөгчид, мөн яамны коллегийн хамт олон оролцож байжээ.

Хамт олны хийсэн бүтээсэн ажил салбартаа тэргүүлэн, улсын хэмжээнд бусдад түгээн дэлгэрүүлэх туршлага болж, боловсролын салбар хамгийн манлайлагчид энд ажиллаж, олон ажлын анхдагч нар болж байжээ. 

ҮЕ ҮЕИЙН ЭРХЛЭГЧ НАР

А.Бадамханд /1966-1970/