БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА
Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор маргааш буюу нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11:00-12:30 цаг хүртэл хугацаанд "Ердөө 90 минут" бүх нийтийн их цэвэрлэгээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах гэж байна.
Хог хаягдлын тухай хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эзэмшил дэх болон ашиглалтад байгаа газар орчмын 50 метр хүртэлх талбайн хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх үүрэгтэй.
Иймд иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэх үүргээ биелүүлж, бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, НИТХ-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Н.БАЯРМӨНХ БОЛОН АЛБАНЫ ХҮМҮҮС 3 ДУГААР ХОРООНЫ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
Тус дүүргээс 2022 оныг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил болгон зарласантай холбогдуулан, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийн 2021-2025 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг газар дээр нь ирж танилцах зорилгоор 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Засаг дарга Н.Баярмөнх болон албаны хүмүүс 3 дугаар хороо, хорооны нутаг дэвсгэрт байрладаг ерөнхий боловсролын 33 сургууль, 10, 50, 61 дүгээр цэцэрлэг, өрхийн эмнэлгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
Тус уулзалтаар 2022 онд улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын талаар ярилцан, цаашид үүсч болзошгүй эрсдэл, нөхцөл байдлын саналуудыг сонсож ажиллалаа.
Санал хүсэлтээр тус цэцэрлэгт үүсээд байгаа гадна талын фасатын засварын ажлыг хийж гүйцэтгэхэд дэмжлэг хүсч, хэрэгцээ, шаардлагын талаар харилцан ярилцлаа.
Хүндэт эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн цэцэрлэгийнхээ гадна фасатын ажлыг хийж гүйцэтгэх, халуун, дулаан, ээлтэй орчинд хүүхдээ сургах талаар саналыг мөн адил дэвшүүлээрэй.
БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/08 дугаар тушаалаар батлагдсан хуваарийн дагуу дөрөвдүгээр сарын 23-ны 10:00-17:00 цагийн хооронд "БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ"-ний ажлыг зохион байгуулахад тус цэцэрлэгээс 3 багийн 45, удирдлагын 10, нийт 55 багш, ажилтнууд нэгдэж, 34-р хорооны нутаг дэвсгэр дэх Шар хадны 46, 47, 48, 49, 50, 60, 62-р хэсэг, 44-ийн далан, СЭМҮТ-ийн далан, нэмэлтээр 64-р хэсгийг тус тус цэвэрлэн, 5 км зам талбайг хоггүй цэмцгэр болголоо.
"Хот хоггүй бол гоё"
Иргэн бүр
Өрх бүр
Хашаандаа, дүүрэгтээ хоггүй амьдарцгаая.
"Хотын иргэний жил"