Тэгш хамруулах боловсрол

БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ? БОЛОВСРОЛ БҮХ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ТҮҮН ДУНДАА ХӨГЖЛӨӨС ХАМГААС ИЛҮҮ ХОЦРОГДОЖ БАЙГАА ХӨГЖЛИЙН ЯЛГААТАЙ ХЭРЭГЦЭЭТЭЙ ХҮҮХДҮҮДИЙГ ТЭГШ ХАМРУУЛАХЫН ТӨЛӨӨ ХУВИРАН ӨӨРЧЛӨГДӨХ ХЭРЭГТЭЙ. ХӨГЖЛИЙН ЯЛГААТАЙ ХЭРЭГЦЭЭТЭЙ ХҮҮХДҮҮДИЙГ ТЭГШ ХАМРУУЛАХАД БОЛОВСРОЛЫН САЛБАР ОЛОН АСУУДЛАА ДАВХАР ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛДОГ. ХӨГЖЛИЙН ЯЛГААТАЙ СУРАГЧДЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД БАГШИЙН ХАНДЛАГА ХАМГААС ЧУХАЛ.  “ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ”-ИЙН ХҮРЭЭНД БЭЛТГЭЖ БУЙ ЦУВРАЛ КОНТЕНТУУДЫГ ТОЛИЛУУЛЖ БАЙНА. 

ДАРААХ ХОЛБООС ДЭЭР ДАРЖ  ҮЗНЭ ҮҮ.

ХҮЙТЭН, СЭРҮҮНИЙ УЛИРАЛД ДАРХЛААГАА ДЭМЖЭЭРЭЙ...

#зохистой_хооллолт_ба_эрүүл_мэнд_нөлөөллийн_ажил

Болгосон хоол, цайг аль болох халуунаар хэрэглээрэй...

Халуун бүлээн шингэн зүйл уугаарай...

Цагаан гаа, нимбэг, зөгийн бал, ганга, гааны навч, сөд зэрэг ургамлын цай бэлтгэн хэрэглэх боломжтой.

Шөлтэй хоол түлхүү хэрэглээрэй...

Сонгино, сармис, цагаан гаа, таана, хөмүүлээр баяжуулан хэрэглэх боломжтой.

Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглээрэй....

Хөөрүүлсэн сүү, халуун аарц, ааруул, ээзгийний халуун шүүс бэлтгэн уух боломжтой.

Жимс, жимсгэнэ хэрэглээрэй...

Аньс, нэрс, чацаргана, нохойн хошуу зэрэг С витаминаар баялаг жимсний шүүс бэлтгэн уух боломжтой.

Уураглаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглээрэй...

Төрөл бүрийн мах, өндөг, бяслаг, самар шош, буурцаг нь уургийн агууламж өндөртэй.

Халуун ногоог тохируулан хэрэглээрэй...

Хатаасан чинжүү, перц, гич, задь, цагаан гаа хамгийн түгээмэл олдоцтой байдаг.

БҮХ ШАТНЫ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДАД...

Өнөө шөнө, маргааш /2022.11.29-30/ өдөр хамгийн хүйтэн үе тохионо. Өнөө шөнө Улаанбаатар хотод -32…-34, яармаг, сонгино орчимд -39…-41, маргааш өдөртөө -27…-29 градус хүйтэн байх цаг уурын урьдчилсан төлөв ажиглагдаж байна.

Манайх шиг эрс тэс цаг ууртай, өвөл удаан үргэлжилдэг улсад сайтар дулаан хувцаслах, даарч хөрөхөөс сэргийлж, эрүүл мэндээ хамгаалах нь туйлын чухал!

Ирэх 2 сар хагасын дотор шөнөдөө -32...-34 градусыг давсан ийм төрлийн хүйтрэлт 4-5 удаа тохиож болзошгүй цаг уурын урьдчилсан төлөв байна.

Цочир хүйтрэлт харьцангуй эрт эхэлж байгаа тул амралтын өдрүүдээр гэртээ харьсан малчин өрхийн дотуур байрын хүүхдүүдийн аюулгүй байдал, цас их унасан бүс нутгуудын хичээл, сургалтын үйл ажиллагаанд анхаарал хандуулаарай!

Мөн хальтиргаа гулгаа ихтэй байх тул хальтиргаанаас сэргийлэх, цэцэрлэг, сургуулийн ойролцоох замын цэвэрлэгээнд анхаараарай!

Байгууллагын халаалтын системд гэмтэл доголдол үүсэх вий шалгаарай! хөлдөлт үүсэхээс урьдчилан сэргийлээрэй!

            

 

ХҮҮХДИЙН МӨСӨН УУЛ

Та мөсөн уулыг юун дээр тогтдог юм бол гэж гайхаж байсан уу? Уг уул нь танд харагдаж байгаагаасаа хамаагүй асар том хэсэг дээр тогтож байдаг. Далай доор хэсэг нь дээр харагдаж байгаа хэсгээсээ хэд дахин том байдаг гэдгийг та доорх зургаас харж болно.

Мөсөн уулыг хүүхдийн зан төлөвтэй харьцуулсан уран зургийг уран бүтээлч Силвиа Линч анх зурснаар хүүхэд болон эцэг эхчүүдийн мэргэжилтнүүд өөр өөрийн онолоороо ашиглаж иржээ. Ингээд та бүхэндээ Монгол хэлээрээ бэлтгэсэн Хүүхдийн мөсөн уул-аа хүргэж байна. Эцэг эхийн көүч хүний хувьд би эцэг эхчүүдээ хүүхдийн гаргаж байгаа зан авирын нөлөөнд автаж сөргөөр хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө энэхүү зан авир хаанаас, юунаас болж гарч ирж байна вэ гэдгийг харах чадвартай болгоход тусладаг юм.

Мөсөн уулын тайлбар: Бидний нүдэнд харагдаж буй хүүхдийн зан авирууд бол бидэнд харагдахгүй байгаа тэрхүү мэдрэмжүүдийг бид нарт ойлгуулах гэсэн хэл гэж ойлгож болно. Жишээ нь таны хүүхэд тань руу ориллоо гэхэд үүний цаана юу нуугдаж байна вэ, яагаад миний хүүхэд орилов гэдгийг та өөрөөсөө асууж, хүүхэдтэйгээ ярилцахыг хичээж гол шалтгааныг олох нь таныг хүүхдийн зан авираас болж стресстэх байдлыг багасгахаас гадна та хүүхдэдээ уураар биш өрөвч сэтгэлээр хариу үйлдэл үзүүлэхэд туслана. Цаашлаад үүнийг та өөртөө дадал болгож чадвал хүүхдийн тань тантай харилцах харилцаа сайжирч, танд итгэх итгэл өсөх юм. Дээрх мөсөн ууланд би зөвхөн жишээ болгож цөөхөн зан авир болон мэдрэмжүүдийг оруулсан. Та өөрийнхөө хүүхдийн мөсөн уулыг хүүхдийнхээ гаргадаг зан авирууд дээр тулгуурлан хийж үзээрэй. Хүүхэдтэйгээ ярилцаад хийвэл илүү үр дүнтэй.

Ээж аавын көүч Өлзий

Эх сурвалж: Good Parents MN

ХҮҮХЭДДЭЭ УУРАА ГАРГАХГҮЙ БАЙХ 7 АРГА

           

          

ЦАХИМ ОРЧИНД ЭЕРЭГ ХАРИЛЦААГ БИЙ БОЛГОХ АРГУУД

#ХЭНТЭЙ харьцаж байгаагаа бодох...

Цахим орчинд тантай харьцаж байгаа хүн болгон өөрийн гэсэн мэдрэмж, сэтгэхүйтэй байдаг. Хүн болгон адилгүй учир хэлэх үгээ тунгаан бодох хэрэгтэй. Бодлогогүй үг тухайн хүнд яаж тусахыг хэн ч тааварлашгүй.

#ӨӨРИЙГӨӨ бусдын оронд тавих...

Дэлгэцийн ард бидэнтэй адил сэтгэл зүрхтэй хүн байдаг гэдгийг мартаж орхидог. Таны бичиж буй өнгө аясыг тухайн хүн яаж хүлээж авах бол гэдгийг бодох нь бусдын оронд өөрийгөө тавих чадвар юм шүү.

#ХҮН_БҮРИЙГ чухал гэж үзэх...

Ямар ч хүнтэй харьцсан эерэг байхыг хичээх нь цахим орчинд эерэг хандлагыг түгээж байгаа гэсэн үг. Таны бичсэн бичиглэлийн хэлбэрээс таны хандлага илэрхийлэгдэж байдаг.

#ОРЧИН тойрноо мэдэрдэг байх...

Ямар орчинд, хэнтэй, ямар харилцаанд орж байгаагаас шалтгаалан тухайн хүнийхээ санал бодол, ямар хүн болохыг мэдрэх чадварыг өөрийн болгон авснаар таны онцгой чадвар болж чадах юм шүү.

               

#ЦАХИМ_ОРЧНЫГ_ЗӨВ_БОЛГОЁ

#Хамтдаа_хичээцгээе...

ЦЭЦЭРЛЭГТ НЬ "ГАР ХООСОН" ОРУУЛЖ СУРГА: Энэ бол таны гэр бүлийн соёл

Эцэг эхчүүд, эмээ өвөө нар цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгөхдөө

- иштэй чихэр, боорцог, печень,

- үрэл

- чипс

- бохь...гэх мэт илүү зүйлс өгч оруулдаг.

Энэ бол маш буруу зуршлын эхлэл юм.

Та цэцэрлэгт нь хүргэх нэг жилийн турш 180 хоног өглөө бүр хүүхдээ амттангаар хуурах шаардлага гарна.

Энэ хугацаа 2-6 нас хүртэл тасралтгүй үргэлжлэнэ.

Сургуульд орсон ч энэ хандлага өөрчлөгдөхгүй.

Иштэй чихэр хүлхээд ангидаа ороод ирсэн хүүхдийг хараад үе тэнгийн бусад хүүхдүүд барьцна, булаацалдана.

Бусад хүүхдийн аав, ээж иштэй чихэр авч өгч чадахгүй дээ хүүхдээ хоосон оруулсан юм биш. Багшийг, ангийн бусад хүүхдийг хүндэлж байгаа гэр бүлийн соёл гэдгийг санах хэрэгтэй.

Ялихгүй юм шиг хэрнээ энэ соёл удам дамжин өвлөгддөг шүү!

ХАЙРТАЙ ХӨӨРХӨН ХҮҮ, ОХИДЫНХОО ХУМСЫГ НЬ ГЭМТЭЭЛГҮЙГЭЭР ХЭРХЭН АВАХ ВЭ ?

Хүүхэд унтаж мөн хооллох үедээ илүү тайван байдаг тул хумсыг нь авахад тохиромжтой. Хүүхдийн хумсыг авах үед анхаарах зүйлс:
1. Усанд оруулсны дараа хумс зөөлөрдөг тул авах
2. Сайн харахын тулд хангалттай гэрэлтүүлэгтэй орчинд байх
3. Жижиг хуруунд зориулсан хумсны хутга ашиглах
4. Хурууны өндөгний арьсыг нь гэмтээхгүйн тулд гарыг чанга тогтвортой барих
5. Хумсыг хурууны муруйн дагуу авна.

Хөлийн хурууны хумсыг тэгш аваад дараа нь хурц өнцгийг нь хумсны хуурайгаар зөөллөнө. Хүүхэд төрсний дараах эхний хэдэн долоо хоногт хумс нь маш зөөлөн байдаг тул зөвхөн зөөлөн хумсны хуурай ашиглахыг эмч нар зөвлөж байна.

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДАДАА ТА БҮХЭН ЭНХРИЙ БЯЦХАН ХҮҮХДИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ...

Байгальд ээлтэй, хүүхдийн эрүүл мэндэд тустай, угааж цэвэрлэхэд тохиромжтой даавуун материалаар хийсэн улавч өмсөхийг зөвлөж байна.Багш, ажилтнуудын маань хөдөлмөрийг үнэлж, хамтран ажиллаж байгаа танд баярлалаа.

Экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулах гялгар уутан нэг удаагийн улавчнаас татгалзацгаая.

    

УРИАЛГА

Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсээс уриалсан Тээврийн Цагдаагийн Алба-ны "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" аянд манай цэцэрлэг нэгдлээ. Бүгдээрээ замын хөдөлгөөнд дүрмээ баримтлан, хурдаа хэтрүүлэлгүй, зөв соёлтой оролцоорой.

                 

 

Хүүхдийг хэрхэн аюулгүй байлгах вэ?

   

Нийслэлийн гэр бүл залуучуудын хөгжлийн газрын зөвлөмж

    

АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ АХУЙ

"Молар" дент шүдний эмнэлэгийн эмч нар ирж амны хөндийн эрүүл ахуйн үзлэг хийж, зөвлөгөө өгөн 16 бүлгийн хүүхдүүдийн  эцэг эх, асран хамгаалагч нарт шүдээ эрүүлжүүлэх Зуны  даалгавар өглөө.

Намар  инээмсэглэл цацруулсан эрүүл шүдтэй хүүхдүүдтэй уулзана гэдэгтэй итгэлтэй байна.

            

ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДӨР БОЛЛОО.

"Дэлхийн гэр бүл"-ийн өдрийг тохиолдуулан 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр үндэсний хэмжээнд "Хүүхдэд хайртай хүн бол" хөдөлгөөнийг өрнүүллээ. Энэхүү хөдөлгөөнд тус цэцэрлэг нэгдэж, "Хүүхдийн хайртай хүн байя" уриалгыг дэвшүүлэн, эцэг эх, асран хамгаалагч, иргэд, олон нийтэд нөлөөллийн ажлыг зохион байгууллаа.

Гэрийн орчныг хүүхдэд ээлтэй болгоцгооё.

               

 

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье.

Хүндэт эцэг эхчүүдээ хүүхэдтэйгээ хамт ярилцаарай.

Хүүхдийг хүмүүжүүлэхэд огт хэрэггүй 9 зүйл

Content

Content

2 настнуудын бүртгэлийн алхам