Эцэг эх, багш, цэцэрлэгийн гурвалсан гэрээ

Короновируст халдварын цар тахлаас хамаарсан онцгой нөхцөл байдлын үед эцэг эх, асран хамгаалагчдын мөрдөх журам, гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт

                          Боловсрол.соел, шинжлэх ухаан, спортын сайдын

                                                                                                                                2019 оны 08 дугаар сарын 15 ны өдрийн

 А/508 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧТЭЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ

 

         Энэхүү хамтын ажиллагааны гэрээг нэг талаас   цэцэрлэгийг    төлөөлж                      ажилтай                      /цаашид “цэцэрлэг” гэх/ нөгөө талаас хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан  дэмжигчийг  төлөөлж                                  нар дараах нөхцөлийг харилцан тохиролцож байгуулав.

           Гэрээнд оролцогч талууд Монгол Улсын Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн конвенц болон холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно.

                          Нэг. Ерөнхий зүйл

        Энэхүү гэрээний зорилго нь цэцэрлэгийн орчинд хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүүхдэдээ тавих анхаарал халамж, хараа хяналт, үлгэр дууриалыг сайжруулж, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр талууд хамтран ажиллахад чиглэнэ.

                           Хоёр. Эцэг эх, асран хамгаалагчийн эрх, үүрэг

  1. 1. Хүүхдийнхээ нас, хөгжлийн онцлог, зан төлөвийг танин мэдэж, хүүхдээ ойлгож, дэмжин туслах замаар сургуулийн өмнөх боловсрол эзэмших, авьяас чадвараа хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх;
  2. 2. Хүүхдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавьж, бэртэх, гэмтэх, түлэгдэх, жижиг эд зүйлс залгих, төөрөх зэрэг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж, байнгын хараа хяналттай байлгах, аюулгүй байдлыг бүрэн хариуцах;
  3. 3. Хүүхдээ ухаалаг утас, цахим хэрэгслээр тоглуулахгүй байх, зөв зохистой хэрэглээнд багаас нь сургахад өөрийн биеэр үлгэрлэх, хүүхдэдээ ном уншиж өгөх, тоглох, ярилцах, зураг хамт зурах, гар болон шүдээ тогтмол угааж сургах зэргээр тэдний бүх талын хөгжпийг дэмжих;
  4. 4. Хүүхдээ хичээлийн болон ариун цэврийн хэрэглэл, биеийн тамирын хувцсаар бүрэн хангах;
  5. 5. Хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхад анхаарч, заавал өөрийн биеэр хүргэж өгч, авч байх;
  6. 6 Хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийн биеэр хүүхдээ хүргэх, авах боломжгүй тохиолдолд багшид мэдэгдэн, хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг бүрэн хариуцах хүнээр хүргүүлж, авахуулж байх;

2.7.0ршин суугаа газар, гэрийн хаяг, холбоо барих утас өөрчлөгдсөн тохиолдолд багшид даруй мэдэгдэх;

2.8. Эцэг эхийн хурал, зөвлөгөөн, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээнд заавал оролцох;

2.9. Хүүхдээ халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах, эрүүл мэндийг нь сахин хамгаалах;

2.10. Багш, ажилтны нэр хүндийг гутаан доромжилсон үг хэллэг, үйлдлийг санаатай болон санамсаргүй байдлаар гаргахгүй, хүндэтгэлтэй харилцах;

2.11. Багшийн үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, гомдлыг баримт нотолгоонд үндэслэн цэцэрлэгийн эрхлэгчид тавих;

2.12. Хүүхдийнхээ суралцаж буй анги танхимын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, орчин нөхцөлийг сайжруулах засвар үйлчилгээнд зориулан хичээлийн жилд нэг удаа хандив, тусламж, дэмжлэг үзүүлэх.

2.13.  Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээндхүүхдээ хамруулахтай холбогдсон тээврийн зардлыг хариуцах/Үзвэр үйлчилгээ үзэх, аялал зугаалгаар явах, танхимын бус сургалт...г.м /

2.14. Цэцэрлэг нь  дотоод журам, өдрийн дэглэмийн дагуу  хүүхдээ өглөө 08.00 - 8.50 хүртэл хүлээж авна.    Эцэг, эхчүүд  8.50–с  хойш хүүхэд хүлээж авахгүйг онцгой анхааран, цэцэрлэгийн өдрийн дэглэм, дотоод журмыг дагаж мөрдөх.

2.15. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хүүхдийн сурч, хөгжих  орчин нөхцлийн  ариун цэвэр, эрүүл ахуйг сахих үүднээс эцэг эх, асран хамгаалагчид 1 удаагийн  улавч  заавал хэрэглэх ба улавчны  зардлыг хариуцах.

2.16.Орой 18.00 цагаас  хойш хүүхдээ авбал   багшийн 1 цагийн хөлсийг  Хөдөлмөрийн тухай хуулийн 53.1-д   заасны дагуу 1,5 дахин нэмэгдүүлж авна.

                                        Гурав. Цэцэрлэгийн эрх, үүрэг

  1. 1. Цэцэрлэгийн гадаад, дотоод орчны аюулгүй байдлыг “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны (МЫ5 6558:2015) стандарт”-д нийцүүлэх, аливаа осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, байнгын хяналт тавих;
  2. 2. Цэцэрлэгийн орчинд замын гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ хийх, сэргээн засварлах, ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн цэцэрлэгт нэвтрэх нөхцөлийг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран бүрдүүлэх;

    З.З.Эрүүл, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн хоол, ундаагаар үйлчлэх, хоол, хүнсний хордлогот халдвараас бүрэн                 сэргийлэх;

      3.4. Цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг хүүхдийн нас, хүйсийн ялгаатай байдал, хөгжлийн онцлогт тохирсон, хувийн орон зайг бүрдүүлсэн байхаар байгуулж, цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл, засвар үйлчилгээг тогтмол хийх;

  1. 5.Багш, ажилтан нь эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг мэдлэг, боловсрол, хэл, соёл, яс үндэс, ажил эрхлэлт, албан тушаал зэргээр ялгаварлахгүй, адил тэгш хүндэтгэлтэй, соёлтой харилцах, тэдний нэр хүндийг гутаан доромжилсон үг хэллэг, үйлдлийг санаатай болон санамсаргүй байдлаар гаргахгүй байх;
  2. 6. Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хувийн мэдээллийн нууцыг чанд хадгалах;
  3. 7. Багш, ажилтныг халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулах, шаардлагатай арга хэмжээ авах;
  4. 8. Багш, ажилтан нь хүүхдийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүнлэг харилцах, тэдний хувийн мэдээллийг нийтийн дунд зарлах, ялгаварлан гадуурхах, бие махбод, сэтгэл санааны дарамт, шийтгэл үзүүлэхгүй байх, шаардлагатай үед камерын бичлэгийг холбогдох байгууллага, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид үзүүлэх, хариу арга хэмжээ авах;
  5. 9. Хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон, сургалтын хөтөлбөрт тусгагдсан чадварыг эзэмшүүлэх, тэднийг сургуульд бэлтгэх ажлыг эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран зохион байгуулах;
  6. 10. Багш, ажилтан нь хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, тэдний аюулгүй байдпыг хангах, хариуцах;
  7. 11. Цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбогдон гарсан шийдвэр, мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд танилцуулах;
  8. 12. Холбогдох хууль, тогтоомжид заагаагүй төлбөр, хураамж авах, үзвэр үйлчилгээний тасалбарыг тулган борлуулах, ном, сонин, сэтгүүл албадан захиалах ажлыг зохион байгуулахгүй байх;

     3.13 Анги танхимын орчин нөхцөлийг сайжруулах засвар үйлчилгээнд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс өгсөн     хандив, тусламж, дэмжлэг түүний зарцуулалтыг ил тод, нээлттэй тайлагнах,

                                             Дөрөв. Бусад

  1. 1. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчинтэйд тооцогдоно.
  2. 2. Гэрээ нь 2019 оны .... дугаар сарын ний өдрөөс 2020 оны        дугаар       сарын ...-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ.
  3. 3. Гэрээг хичээлийн жилийн эцэст дүгнэж, хичээлийн жилийн эхэнд шинэчлэн байгуулна.
  4. 4. Гэрээг дүгнэж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй цэцэрлэгийн удирдлага, багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар хуульд заасан хариуцлага тооцно.                                                                                                                                                                          ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

Эрхлэгч:…………………………………......../                                   /

Бүлгийн багш:……..…………………………/                                  /

Эцэг эх, асран хамгаалагч:……….…..…..../                                 /

20  _  оны _  сарын _      ны өдөр

 

  Санал хүсэлтийг: 61-р цэцэрлэг утас - 70152944

 

Короновируст халдварын цар тахлаас хамаарсан онцгой нөхцөл байдлын үед эцэг эх, асран хамгаалагчдын мөрдөх журам, гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт

  1. Эцэг эх, асран хамгаалагч хүүхдэдээ амны хаалт зүүлгэж, гарыг тогтмол угаалгаж, халдвараас урьдчилан сэргийлнэ. Гар ариутгагч, маскыг жижиг цүнхэнд хийнэ.
  2.  Эцэг эх,асран хамгаалагч хүүхдийнхээ биеийн байдлыг ажиглаж,өвдсөн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цэцэрлэгт явуулахгүй байх арга хэмжээ авна.
  3. Хүүхдээ олон нийтийн газар дагуулж явахгүй байх, “Гэр-Цэцэрлэг-Гэр” маршрутыг мөрдөнө.
  4. Эцэг эх, асран хамгаалагч нь ариун цэврийн хэрэгсэл ,хичээлийн хэрэглэгдэхүүнийг Боловсрол соёл шинжпэх ухааны сайдын 2012 оны А/266 дугаар тушаалд заасан жагсаалтын дагуу эхний 3 сард шаардагдах хэсгийг бэлтгэж ,багшид хүлээлгэн өгнө.
  5. Цэцэрлэг дээрээ өмсөхөд зориулан хүүхдэд тохиромжтой хувцас, чийг татахгүй шаахай бэлтгэж өгнө.
  6. Хүүхдээ тогтоосон цагт хүргэж өгч, авах, хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийн биеэр хүргэх, авах боломжгүй тохиолдолд багшид мэдэгдэн, хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг бүрэн хариуцах хүнээр хүргүүлж авахуулна.
  7. Оршин суугаа газар ,гэрийн хаяг, холбоо барих утас өөрчлөгдсөн бол багшид нэн даруй мэдэгдэнэ.
  8. Хүүхдээ 22 цагаас өмнө унтуулж ,дархлааг дэмжинэ.

 

Гэрээтэй танилцсан:

                        Эцэг эх, асран хамгаалагч:........................./                        /

 

2020....оны.....сарын......өдөр