Түүхэн товчоо

Анх "Монгол-Зөвлөлт"-ийн ард түмний эвдэршгүй найрамдлаар 12 дугаар микрорайоны төв хэсэгт 1966 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 12 бүлэг, 46 багш ажилтантай, 320 хүүхэдтэйгээр 61 дүгээр цэцэрлэг ашиглалтад орсон.

 

Уг барилгын нээлтэд Монгол улсын ерөнхий сайд Ю.Цэдэнбал тэргүүтэй улс төрийн товчооны гишүүд болон ЗСБНХУ-аас БНМАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт  элчин сайд болон бусад төлөөлөгчид, тухайн үеийн нам, засгийн удирдагчид, мөн яамны коллегийн хамт олон оролцож байжээ.

Хамт олны хийж бүтээсэн ажил үеийн үед боловсролын салбартаа тэргүүлэн, улсын хэмжээнд бусдад түгээн дэлгэрүүлсэн туршлагаараа анхдагч болон, шилдэг манлайлагчид олноор төрөн гарч байсан.