ТУСЛАХ БАГШИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО.

БЗД-ийн "Залуу багш нарын холбоо" болон БЗД-ийн Боловсролын хэлтэс хамтран СӨБ-ын туслах багш нарь компьютерын сургалтыг 2023 оны 01 сарын 10-13-ны өдрийн хооронд амжилттай зохион байгууллаа. Сургалтад тус цэцэрлэгээс 2 туслах багш хамрагдаж, мэдлэг боловсролоо дээшлүүллээ. 

         

“МУЗЕЙ-БОЛОВСРОЛЫН ОРЧИН” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

“Чингис хаан” үндэсний музей, Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газар хамтран “МУЗЕЙ-БОЛОВСРОЛЫН ОРЧИН” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ зохион байгуулж байна. ЭНД дарж үзнэ үү.

            

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш нарт зориулсан сургалт

Баянзүрх дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 2-4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан 3 өдрийн 24 цагийн сургалт амжилттай зохион байгуулагдаж байна. Сургалтад 216 багш хамрагдаж, мэдлэг ур чадвар, хандлагатаа өөрчлөлт шинэчлэлтийг хийж сэтгэл ханамжтайгаар оролцож байна. Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжин Нийслэлийн Боловсролын газар, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс, "Отгонтэнгэр" ИС болон тус дүүргийн 26 сургагч багш, 4 зохион байгуулагч багш нар хамтран ажиллалаа. Төлөвлөсөн агуулга, сэдвийн хрүрээнд мэдлэгээ батагах, дасгал даалгавар гүйцэтгэх, туршлага болон алдаа оноогоо дүгнэж, шийдлээ гаргаж ажилласан бүтээлч сургалтууд байлаа.

         

А/170 ДУГААР ТООТ ТУШААЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.

МУЗГ-ын 91-р тогтоол, БШУ-ы сайдын 170-р тушаалаар багш нарын сургалтын хэрэглэгдэхүүний зардлыг төсвөөс шийдвэрлэдэг болсон. Энэхүү зардлаараа бид багшийн ажлыг дэмжин, хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалт, үйл ажиллагаандаа бэлтгэх хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авч, хангалтаа хийлээ.

         

❤️ Баярлалаа Цэцэрлэгийн багшаа!

Өглөө 07 цагтай уралдан босч охиноо хувцаслаад гэрээсээ яаран гарна. Цэцэрлэгийн хаалгаар охиноо дөнгөж оруулаад л би сэтгэл амар ажил руугаа явдаг. Энэ үед цаг 07:30

Орой 18:00 ажил тарлаа. Ажлын найман цаг, унаа тэргэндээ өнгөрүүлэх цагаа нэмэхээр есөн цагийн дараа би охиноо авахаар цэцэрлэг дээр нь ирдэг.

Өдөржин ардын олон хүүхдийг харж, хоолойн чадлаар шүлэг дуу заасан, хооллож, ундалсан, баалгаж, шээлгэсэн, үсийг нь самнаж, нүүрийг нь угаалгасан, унтуулж орыг нь хураасан, зураг зуруулж, эвтэй тоглуулсан багш ядарсан ч гэсэн надад ялархалгүй

- Сайхан амраарай гэж хэлээд охиныг минь өгдөг.

Багшийн энэ өдөр ахиад л давдагдана. Жилийн 200-н өдрийг охины минь цэцэрлэгийн багш, туслах багшийн хамт яг ингэж өнгөрөөдөг. Гэхдээ мэдээж ганцхан миний охины төлөө биш нийт 40-60н хүүхдийг ингэж хардаг.

Хааяа бямба, ням гаригт дүү нарын 4-5 хүүхдүүд манайд цуглахад мөн ч ширүүхэн байдаг сан. Тоглоомоо булаацалдана, хоолоо асгана, хоорондоо муудалцана. Гэтэл ажлын өдөр болгоноор 40-60 хүүхдийн үймээн дунд тэр багш яаж нэг тэсдэг бол доо гэж эрхгүй бодогдмоор...

Ядаж л цэцэрлэгт хүүхдээ өгдөг эцэг эхчүүд минь бүгдээрээ

Баярлалаа, цэцэрлэгийн багшаа! гэж чин сэтгэлээсээ талархцгаая!

Хүүхдийн төлөө гэсэн сэтгэл түм буман ерөөл дагуулдаг даа.

Бичсэн: Ээж, А. Найгалмаа

"АЛТАН ХОНХ" ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭН

Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь өдрийг тохиолдуулан тус цэцэрлэгийн багш, ажилтнуудын дунд "Алтан хонх" танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгууллаа. "Алтан хонх" тэмцээний асуултуудыг Хөдөлмөрийн тухай хууль, түүх, соёл, сэтгэхүй хөгжүүлэх логик асуултыг асууж нэгэн өдрийг хөгжилттэй өнгөрүүллээ.

Шалгаруулалт:

1 дүгээр байранд Тогооч Б.Мөнхцэцэг

2 дугаар байр Туслах тогооч Х.Хоролсүрэн

3 дугаар байр Туслах багш О.Долгормаа нар шалгарлаа.

Нийт оролцогчдодоо амжилт хүсье.

        

МАГИСТР ЗЭРЭГТЭЙ БАГШ 3-ААР НЭМЭГДЛЭЭ.

Тус цэцэрлэг нь "Отгон тэнгэр" их сургуультай хамтран багшийг ажлын байранд хөгжүүлэн, мэдлэг, боловсролын дэмжин ажиллаж ирсэн бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр багш Н.Оюунтуяа, Д.Сүрэнцэцэг, Ж.Цэцэгчимэг нар нь магистрын зэргээ хамгаалж, дипломоо гардан авлаа.

Багш нартаа ажлын өндөр амжилт хүсье.

        

1000 СОНСОХООР 1 УДАА ҮЗ.

Цэцэрлэг нь өөрт өөрийн онцлог, эрхэмлэх зүйлд тулгуурлан сургалтын арга зүйг нэвтрүүлж, бага насны хүүхдийг хөгжүүлэх, сургах, төлөвшүүлэхэд багш бүрийн хичээл зүтгэл, сэтгэл хамгийн чухал. Төсөлт тоглоомоор дамжуулан улс, нийслэлийн хэмжээнд туршлагаа дэлгэрүүлж байгаа Багануур дүүргийн 235, 142 дугаар цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагаатай танилцлаа. Тус туршлага судлах үйл ажиллагааг 2022.05.13-ны өдөр зохион байгуулж, 22 багш, арга зүйчид хамрагдлаа. Сургалтын арга зүйгээ танилцуулж, эелдэг найрсагаар хүлээн авсан Багануур дүүргийн эрхлэгч, хамт олонд нь баярласан талархсанаа илэрхийлье.

         

         

БАГШДАА БАЯР ХҮРГЭЕ

"Зөвлөх багш" мэргэжлийн зэргийн шалгуур хангасан багш Б.БУРМАА танд баяр хүргэе. 

                  

Мэргэжлийн бүлгийн сургалт

Баянзүрх дүүргийн багш нарын "Тусгай хэрэгцээт" боловсролын  мэргэжлийн бүлгийн хэлэлцүүлэг, дадлага ажил хосолсон сургалт боллоо. Сургалтад арга зүйч багш, бүлгийн 2 багш хамрагдлаа.

      

            

НОМЫН БАЯР

Баянзүрх дүүргийн цэцэрлэгүүдийн "Болор толь" бүсийн эрхлэгч, арга зүйч, багш нарын "Илтгэл эсээний эмхэтгэл" номын баяр 2022.04.22 нд 62-р цэцэрлэг дээр боллоо. 

Монгол улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан Баянзүрх дүүргийн "Болор толь" бүсийн багш, сурган хүмүүжүүлэгчдийн бичиж нийтлүүлсэн илтгэлийн дээжсээс эмхтгэж уг номыг бүтээсэн билээ.

Уг бүтээлийн зорилго нь цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нар ажлын байрандаа тасралтгүй хөгжих, бусдаас суралцах, харилцан туршлагаа түгээх, багаар ажиллах чадвараа дээшлүүлэх зэрэгт хувь нэмрээ оруулахад оршиж байгаа юм. Бидний хамтын бүтээл болсон энэхүү ном багш нарын ширээний ном болж, мэдлэг чадвараа дээшлүүлэхэд хувь нэмрээ үзүүлнэ гэдэгт итгэж байна.

НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

     

 

МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙН БҮЛГИЙН АЖИЛЛАХ АРГАЧЛАЛД САНАЛ ӨГЧ, ХАМТРАН АЖИЛЛАЛАА.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас "Чадварлаг багш" хөтөлбөр хэрэгжиж, багшийн хөгжлийг дэмжих олон талт ажлуудыг зохион байгуулж байна.

Багшийг ажлын байранд дээшлүүлэх, боловсролын болон мэргэжлийн зэргийг ахиулах, хэрэгцээ, санаачилгад тулгуурласан гүйцэтгэлд суурилсан үнэлгээний аргыг боловсронгуй болгох, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд чиглэсэн мэргэжлийн хөгжлийн бүлгийг ажиллуулах зорилготойгоор мэргэжлийн хөгжлийн бүлгийн ажиллах аргачлалын саналд тус цэцэрлэгийн 2 арга зүйч, 14 багш хамрагдлаа.

Санал асуулгад Боловсролын ерөнхий газрын СӨБ-ын багшийн хөгжил, арга зүйн мэргэжилтэн Б.Нарантуяа, Багшийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ч.Оюунчимэг нар хамтран ажиллалаа.

      

"ЦЭЦЭРЛЭГ ДЭХ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ" СУРГАЛТ

2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр "ЦЭЦЭРЛЭГ ДЭХ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО.

Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын багш нарт хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эрсдэлийг илрүүлэх, мэдээлэх, урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах зарим аргад суралцах зорилгоор Нийслэлийн "Зөвлөлдөх баг"-ийн гишүүд, сургагч багш нар сургалтад хамрагдлаа.

Нийслэлийн Боловсролын Газрын сургалт

2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Боловсролын Газрын ээлжит сургалт боллоо. Сургалтад 21 эрхлэгч, арга зүйч нар цахимаар оролцлоо.

     

"Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аянд нэгдлээ.

Монгол улсын Ерөнхий сайдын санаачилгаар "Засгийн газрын хэрэг эрхлэх газар", "Биеийн тамир спортын улсын хороо", "Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв","Нийслэлийн биеийн тамир спортын хороо" хамтран "Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аяныг 3 сарын хугацаанд зохион байгуулж байгаа билээ. "Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аяны хүрээнд тус цэцэрлэгийн 65 багш, ажилтнууд нэгдэн, өдөр бүрийн 07.30-08.30, 14,30-15.30 цагийн хооронд идэвхитэй хөдөлгөөнийг хийж, эрүүл мэндэдээ анхааран ажиллаж байна.

"Эрүүл - зөв хооллолт" сэдэвт сургалт

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хоол зүйч эмч Наранжаргал "Эрүүл - зөв хооллолт" сэдэвт сургалт явуулж тус цэцэрлэгийн багш, ажилтнууд хамрагдлаа.

     

"Хөгжөөн баясгах ажлаар хүүхдийг хөгжүүлэх нь"

Коронавируст халдвар "Covid-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосонтой холбогдуулан тус цэцэрлэгийн 16 бүлгийн 16 туслах багш нар "Хөгжөөн баясгах ажил"-ын хүрээнд хүүхдийн нас, сэтгэхгүйн онцлогт тохируулан, үлгэрийн баатаруудыг эсгий, даавуу болон гарын доорх материалуудыг ашиглан хийж, урлалаа. Тус үйл ажиллагаа нь хүүхдийн хэл яриа, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжин, чөлөөтэй, сонирхолтой, багаараа хамтран суралцахад үр дүнтэй.

Text below

Text below

Text below

 

Ажлын байрандаа тасралтгүй хөгжсөөр

Тус цэцэрлэг нь "Отгонтэнгэр" их сургуультай хамтран багш нарыг ажлын байранд тасралтгүй суралцах боломжийг ханган, мэргэшүүлэх сургалтад 9 туслах багшийг хамрууллаа. Хүүхэд хөгжүүлэх их үйлсэд нь амжилт хүсье.