ХҮҮХДИЙГ-ОЙЛГОЁ-ХАМГААЛЪЯ
Нийслэлийг 61 дүгээр цэцэрлэг "ХҮҮХДИЙГ -ОЙЛГОЁ-ХАМГААЛЪЯ" аянд нэгдэж байна.
"ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ" АЯН
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 61 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ "ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ" АЯНД НЭГДЭЖ БАЙНА.
АЮУЛГҮЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ НЬ БИДНИЙ ХҮҮХДЭДЭЭ ӨГЧ БУЙ ХАЙРЫН ИЛЭРХИЙЛЭЛ ЮМ.
Та хүүхдээ хараа хяналтгүйгээр гэр, орон байр, тоглоомын талбай, хээр гадаа бүү орхиорой.
Та хүүхдээ тоглоомын талбайд тоглуулахдаа аюулгүй нөхцөл байдлыг шалгаарай. Хэрэв хүүхэд эрсдэлд орохоор нөхцөлтэй байвал холбогдох нэгж байгууллагад хандаж мэдээлэл хүргэж аюулгүй болгоорой.
Та хүүхдээ тээврийн хэрэгсэлд зориулалтын хамгаалалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүсийг хэрэглүүлж болзошгүй эрсдэлээс хамгаалаарай.
Та хүүхдэд эрсдэлд учруулж болзошгүй аливаа зүйлийг илрүүлэн сэрэмжлүүлээрэй.
Та ухсан нүх, шуудуу, таггүй траншейны нүх болон замын эвдрэлийг холбогдох газарт мэдэгдээрэй.
#Хүүхэд_аюулгүй_орчин_аян
АЛСЫН ХАРАА - 2050
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг төрийн албан хаагчид болон иргэдэд сурталчлан таниулах арга хэмжээ орон даяар үе шаттай зохион байгуулагдаж байна.
Сургалтын хугацаанд оролцогчид цахим болон танхимын хэлбэрээр “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” хоорондын болон зорилго, зорилт хоорондын уялдаа, төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээний чиглэлийн хичээлүүдийг судалснаар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтнууд 2023 оны 01 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд хуваарийн дагуу сургалтад хамрагдаж амжилттай өндөрлөлөө.
БАГШ БҮР АЖЛЫН БАЙРАНД ХӨГЖИХ, БҮТЭЭЛЧЭЭР СУРАХ БОЛОМЖИТ СУРГАЛТУУД
ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙН АЖЛЫГ ҮНЭЛЭХ, ДҮГНЭХ, ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ
Монгол улсын Засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалын дагуу ”Төрийн болон орон нутгийн өмчийн хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажил гүйцэтгэлийн үнэлгээ”-г улсын хэмжээнд зохион байгуулж байна.ХАМРАХ ХҮРЭЭ
Төрийн болон орон нутгийн өмчийн хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх үнэлгээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өмчит 992 цэцэрлэгийн бүлгийн болон биеийн тамир, хөгжмийн үндсэн багшийг хамруулна.
ШАЛГУУР
Хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааны ахиц, үр дүн
Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн
Цэцэрлэгийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр
ҮНЭЛГЭЭНИЙ АСУУЛГА
2-5 настай хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах, сургалт үйл ажиллагааны төлөвлөлт үр дүн болон багшийн мэргэжлийн хөгжил, цэцэрлэг ба олон нийтийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр зэрэг шалгуурыг эцэг эх, асран хамгаалагчийн сэтгэл ханамж, багшийн өөрийн болон хамт олон, цэцэрлэгийн удирдлагын хөндлөнгийн үнэлгээний асуулгын хэлбэрээр үнэлнэ. Үнэлгээний асуулга нь боловсролын бодлого, чиглэл, эрх зүйн баримт бичигт нийцсэн, хүүхдийн хөгжилд гарах эерэг үр дүнд баримжаалсан, гүйцэтгэлийн үнэлгээний шалгуур, үзүүлэлтийг бүрэн хамарсан, багшийн ажлын үр дүнг бодитой, үнэн зөв тодорхойлохуйц байна.
АСУУЛГЫН ТӨРӨЛ
Багшийн өөрийн үнэлгээний асуулга
Эцэг эх, асран хамгаалагчийн үнэлгээний асуулга
Цэцэрлэгийн удирдлагын үнэлгээний асуулга
Хамт олны үнэлгээний асуулга
Цэцэрлэгийн үнэлгээний багийн үнэлгээний хуудас
АЖИГЛАЛТ
Хэл яриа, математикийн энгийн төсөөлөл, байгаль, нийгмийн орчин, дүрслэх урлаг, нийгэмшихүй, эрүүл мэнд, хөгжим, хөдөлгөөн сургалтын чиглэлээр
АСУУЛГА
Багш, эцэг эх, асран хамгаалагч, цэцэрлэгийн эрхлэгч, цэцэрлэгийн арга зүйч, хамт олон, цэцэрлэгийн үнэлгээний баг хамрагдана.
ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
Орон нутгийн түвшинд зохион байгуулах комисс
Цэцэрлэгийн түвшинд зохион байгуулах үнэлгээний баг ажиллана.
ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ БОЛОВСРУУЛАХ, ТАЙЛАГНАХ, АШИГЛАХ
Гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдсан багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн мэдээллийг багш бүрээр esis.edu.mn, сургууль бүрээр stat.eec.mn, аймаг, нийслэл, дүүрэг бүрээр Bl.eec.mn цахим тайлангийн системд эрхийн зохицуулалттайгаар байршуулна.
БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэгийн багшид олгох мөнгөн урамшууллыг тооцон үндэсний хэмжээнд арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.
Мэндчилгээ
Эрхэм хүндэт эцэг эх, асран хамгаалагч, эрдэмтэн багш, ажилтнууд, энхрий бяцхан хүүхдүүдэдээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.Манай цэцэрлэг нь 1966 онд 12 дугаар микроройны төв хэсэгт байгуулагдаж, өдгөө 57 дахь жилдээ сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг тасралтгүй, чанартай олгон, 1 болон 3 дугаар хорооны 650 хүүхдийг 100 хувь хамруулж, 68 багш, ажилтантайгаар үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн боллоо.
2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ҮРГЭЛЖЛЭН СУРАЛЦАХ БОЛОН ШИНЭЭР ЭЛСЭХ ХҮҮХДИЙН ХҮСЭЛТИЙГ ЦЭЦЭРЛЭГ ДЭЭР ХИЙЖ БАЙНА.
ДЭМЖИН ТУСЛАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА."Хүүхэд бүр цэцэрлэгт" зорилтын хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд хамран сургах тойргийн 2-5 насны хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар дэмжин туслах ажлын хэсэг байгуулагдан, элсэлт, бүртгэлийг өдөр бүрийн 09:00-17:00 цагийн хооронд төв байранд хийж байна.
ЗАРЛАЛ
ЗАСГИЙН ГАЗРЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ДАГУУ ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ.
2022.05.01
ХҮҮХДИЙГ ЗОДОЖ, ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ДЭЛХИЙН ӨДӨР
2022.04.30УРИАЛГА
Хандлагаа өөрчлөөд, нэгнийгээ хайрлан, хамтдаа үлгэрлэж “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ. Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг олон нийтэд хүргэн, бие биенээ ойлгож, хамтдаа хөдөлмөрлөхийг уриалж байна."ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ" АЯНД НИЙСЛЭЛИЙН 61 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ НЭГДЛЭЭ.
Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулж буй “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” үндэсний хэмжээний аянд Нийслэлийн 61 дүгээр цэцэрлэгийн хамт олон нэгдэж байна.
Төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл, элсэлт
2 настнуудыг бүртгүүлэх алхам
ХҮҮХДЭД ХАЙРТАЙ ХҮН БОЛ.
АЮУЛГҮЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ НЬ БИДНИЙ ХҮҮХДЭДЭЭ ӨГЧ БУЙ ХАЙРЫН ИЛЭРХИЙЛЭЛ ЮМ.